НАРС-ны шилмүүс

Buyanbadrakh Choibalsan
3 min readMar 21, 2021

--

Нарс мод хүний дархлааг нэмэгдүүлж, интерферон хэмээх бодис ялгаруулдагаараа бусад навчит модноос онцгой ялгардаг. Тиймээс нарсан ойтой газар өндөр настан, хүүхдийн сувиллыг байгуулдаг ажээ. 20 настай 1 га нарсан ой нь өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг. 100 кг хүчилтөрөгч нь 4 ам бүлтэй нэг айлын бүтэн жил амьсгалах цэвэр агаар юм. Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чадна.

Тужийн нарс /Сэлэнгэ аймаг/

Эрт үед даозмын санваартнууд нарсны шилмүүсэн цайг “урт насалдаг” хэмээн ихээр уудаг байв. Хөгшрөлтийг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон аж. Нарсны унасан шилмүүсийг түүж гэрийн зууханд шатаах, эсвэл буцалгаж хэрэглэвэл орчинд нарсны сайхан үнэр тархана.

Нарсны шилмүүсийг 5 халбага авч 500 мл усанд хийж зөөлөн гал дээр 10 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-ээр 3–4 удаа 30 хоног хэрэглээд 30 хоног завсарлана. Нарсны шилмүүсний идээшмэл нь цайвар ногоон шаргал өнгөтэй, үл ялиг исгэлэн амттай, ойн шилмүүсний үнэртэй байдаг.

- Дархлааг сайжруулдаг С амин дэмээр элбэг бөгөөд нимбэгт агуулагддагаас их үзүүлэлттэй.

- А амин дэмээр баялаг тул нүдний хараанд сайнаар нөлөөлж, үс, арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, цусны улаан эсийн нийлэгжилтийг сайжруулдаг.

- Нарсны шилмүүс нь антиоксидант агуулдаг учраас хүний биед хортой, өвчин үүсгэгч чөлөөт радикалуудыг бууруулдаг.

- Зүрхний өвчин, арьсны цочрол, ядаргаа гэх мэт өвчнийг намдаах үйлчилгээтэй.

- Цэр хөөх үйлчилгээтэй, хоолойн өвчинд тустай.

- Тархины цусан хангамжийг сайжруулах, оюун ухааныг сэргэг байлгах, сэтгэл хямралыг арилгах, хэт таргалалт, харшил, даралт ихсэх зэрэг өвчлөлөөс сэргийлэхэд сайн.

- Хаван хөөх, уураг алдах, бөөрний өвчин /nephrosis/, шамбарам /condyloma/, түлэнхий, буйл, амны хөндийн үрэвсэл, уушигны бронхит, астма, судас битүүрч үрэвсэх, булчингийн хатингаршил, хураагуур судасны цүлхэн, нойргүйдэл, үе мөчний өвчин, тулай, хэрлэг, цөс, бөөрний чулуу, шээсний замын халдвар, цэвэршилт зэрэг өвчнийг арилгах, намдаах, багасгахад хэрэглэдэг байна.

Нарсны холтосны ханданд хүний биеийн судас тэлэх, цусны урсгалыг сайжруулах үүрэгтэй азотын исэл /NO/ агуулагддаг. Бэлгийн сулрал, сахарын хэмжээ ихсэх, чихрийн шижин өвчнийг засахад тустай.

“Дэлхийн ой модны өдөр” жил бүрийн 3-р сарын 21-нд тохиодог. УБ хотын ногоон байгууламжинд 4–6м өндөр нарс модыг суулгаж 3 жилийн турш арчилж ургуулдаг. Эхний 10 хоногт өдөр бүр, хоёр дахь 10 хоногт нэг өнжөөд, дараагийн 10 хоногт 3 өнжөөд нэг услах хэлбэрээр нэг модонд 150 литр хүртэл ус зарцуулдаг. Эрүүл агаар, анир чимээгүй орчинд ургаж байсан нарс мод хотод шилжин ирснээр агаарын бохирдол, хөрсний бохирдол, дуу чимээ, утаа тортогноос болж “стресс”-д орж модны титэм шингэрэх, шарлаж өөрчлөгдөн өвчилдөг байна. Энэ үед нарс модонд дусал шингэн залгах, хөрсний үржил шимийг сайжруулах бордоо зэргийг хэрэглэдэг. Мод дагаж УС, ус дагаж АМЬДРАЛ.

#Дэлхийн_Ойн_Өдөр

#Байгаль_дэлхийгээ_хайрлая

#Хүн_бүр_мод_тарья

#Мод_тарихыг_зуршил_болгоё

--

--

Buyanbadrakh Choibalsan
Buyanbadrakh Choibalsan

Written by Buyanbadrakh Choibalsan

Мэдлэг, мэдээлэл түгээх, хуваалцах дуртай

No responses yet